Монгол шорлогны нүүрс - Үндсэн үйлдвэрлэл

MCPT ХХК
Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны компани
Go to content
БҮТЭЭГДЭХҮҮН
ЗУРГААН ТАЛТ ТҮЛШ

Тус түлш нь нарс, шинэс модны үртсийг хэлбэрт оруулан пресслээд уламжлалт аргаар бааюунд нүүрсжүүлж үйлдвэрлэсэн 100% байгалийн /модны/ гаралтай бүтээгдэхүүн юм.

ДЭРЭН ХЭЛБЭРТ ТҮЛШ

Дэрэн хэлбэрт түлш нь нарс, шинэс модны үртсийг задгай бааюунд нүүрсжүүлж орчин үеийн техник технологи ашиглан үйлдвэрлэсэн 100%-ийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

ХУСНЫ НҮҮРС

Хусны нүүрс нь Монгол хус модыг Герман улсын технологиор тусгай бааюунд хуурай нэрэх(пиролиз) аргаар боловсруулсан 100%-ийн байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

НЭГ УДААГИЙН ШОРЛОГНЫ ЗУУХ

2017 онд нэг удаагийн шорлогны зуух үйлдвэрлэж зах зээлд гаргасан нь хэрэглэгчдийн талархлыг хүртээд байгаа. Энэхүү зуух нь авсаархан, гал түймийн аюулгүй байдлыг бүрэн хангах, ашигласны дараа шууд хогийн саванд хийж хогийн цэг дээр хаяхад зориулагдсан учир байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн болсон.
Манай үйлдвэрлэсэн Barbecue charcoal briquette нь АНУ-ын алдарт ‘Kingsford original’ брэнд бүтээгдэхүүнтэй адилхан үнэргүй /odorless/, хиншүү, тортоггүй /smokeless/, хоргүй /harmless/ үзүүлэлттэй бөгөөд лабораторын шинжилгээгээр илчлэг, чийгшил зэрэг зарим үзүүлэлтээрээ илүү байгаа нь батлагдсан.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ХАРЬЦУУЛСАН БАЙДАЛ
УГСАРДАГ ЗУУХ /МАНГАЛ/

Цайрдсан нимгэн төмрөөр үйлдвэрлэсэн, 3-5 минутанд угсрах боломжтой, 6 ширхэг шор төмөртэй авч явахад авсаархан, салдаг, угсардаг зуух.
ХОНЬ, ҮХРИЙН МАХАН ШОРЛОГ

Амталж бэлтгэсэн хонь болон үхрийн махан шорлог. Задлаад шууд шарахад бэлэн бүтээгдэхүүн
ҮЙЛДВЭРИЙН БАЙР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БААЗ
Манай үйлдвэрлэлийн бааз нь Төмөр замын толгойт өртөө, Монголтранс тээвэр зуучийн компани, гаалийн талбайд ойрхон Сонгино Хайрхан дүүрэг, 32-р хороо, Баруун түрүүний энгэрт байрлаж үйлдвэрлэлээ явуулдаг. Үйлдвэрлэлийн процесст шаардагдах бутлуурын цех, шахмал түлшний цех, хатаалгын цехийг Henan Meshen Machine Manufacturing & Trading Co. Ltd-ийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон.
  1. Шорлогны түлшний үйлдвэрийн ажилчдын амрах хувцас солих байр
  2. Үйлдвэрийн байр, Бутлуурын цех, хатаалгын цех , савлагааны цех
  3. Оффис, Лаборитори , агуулах 2,3
  4. Шорлогны түлшний үйлдвэрийн 2-р шугамын өргөтгөлийн барилга
  5. Сав баглаа боодлын үйлдвэр
  6. Түүхий эдийн агуулах
  7. Бааюу
  8. Гал тогоо
  9. Харуулын байр
  10. Төсөл хэрэгжих барилгын суурь
  11. Задгай агуулах
ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ
Үйлдвэрийн үндсэн түүхий эд нь навчит ба шилмүүст модны үртэс юм. Модны үртсийг бид пиролизын аргаар задгай тоосгон бааюуг ашиглаж нүүрсжүүлдэг  ба цахилгаан эрчим хүч, түлш, уур, ус, дулаан, нүсэр барилга байгууламж, тоног төхөөрөмж шаардахгүйгээр ямар ч модны  /хуурай, нойтон, шинэ, хуучин гм/ үртэснээс өндөр илчлэг гарган, утааны хорт хаягдалгүй шатдаг, үртэсний нүүрс /sawdust charcoal/ гаргаж авдаг.
Дотоодын ойн хаягдалын  нөөцийг ашиглаж үндсэн түүхий эдээ ойн цэвэрлэгээ-нөхөн үржүүлгийн  мэргэжлийн байгууллагуудаар бэлтгүүлээд худалдан авч ашиглаж байгаа  юм. Үр дүнд нь  ойн цэвэрлэгээ-нөхөн үржүүлгийн аж ахуйнуудын үйл ажиллагаа идэвхижиж, өргөжих төдийгүй ойн хаягдал нь Монголын экспортын үйлдвэрлэлийн үнэт түүхий эдийн нөхөн сэргээгдэх эх үүсвэр болж байгаа юм.
Шорлогны нүүрсний үйлдвэрлэл явуулахад хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь түүхий эдээ бэлтгэх явдал байдаг. Гэтэл үндсэн түүхий эд болох ойн хаягдал маань үнэгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд хэвтэж байдаг. Ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүд ойг цэвэрлэж арчлах үүрэгтэй байдаг ч цэвэрлэсэн хаягдлаа хаашаа хийхээ мэддэггүй. Анхан шатны боловсруулалт хийж пресслэн тээвэрлэхгүй бол ямар ч ашиг гарахгүй учир тэнд нь хаяхаас өөр аргагүй болдог.
Харин бид эдгээр ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүдтэй хамтран, харилцан ашигтай ажиллах схемийг санал болгоод эхнээсээ Завхан, Хөвсгөл, Булган, Дорнод аймгуудын ААН-үүдтэй гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.
 
  1. Ойн мэргэжлийн байгууллага ба нөхөрлөлүүд ойн цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модноосоо ялгаж ангилсан хэрэгцээний бус хаягдлыг ойн захад зөөврийн чавчдасны машинаар буталж бэлтгэнэ.
  2. Чавчдасаа тээвэрийн хэрэгсэлээр зөөж, үртэсний нүүрсний задгай бааюу байгуулсан (төв суурин) газарт авчирч буулгана
  3. Чавчдасаа бутлуурын суурин машинд оруулж жижиг ширхэгтэй үртэс болгоно.
  4. Бэлтгэсэн үртсээ задгай тоосгон бааюугаар нүүрсжүүлнэ.
  5. Бэлэн болсон үртэсний нүүрсийг ус шүршиж унтраагаад гаргаж авна.
  6. Нунтаг нүүрсээ гидравлик прессээр шахаж нягруулна.
  7. Ачааны машинд пресслэсэн нүүрсээ ачиж МСРТ ХХК-д авчирна.
  8. МСРТ ХХК-д нүүрсийг нь пүүлж аваад төлбөрийг нь хийнэ
             
БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГУУЛЛАГА, ХҮМҮҮС ДООРХИ БАРИМТ БИЧГҮҮДТЭЙ ТАНИЛЦААД АНКЕТ БӨГЛӨЖ ИРҮҮЛНЭ ҮҮ
ТАНИЛЦУУЛГА
АНКЕТ
ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
ТЕХНОЛОГИ
Ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүд, хувь хүмүүс доор дурьдсан гурван төрлийн бааюугаар хаягдал мод, үртсээ нүүрсжүүлэх бөгөөд бүгд шар шавар, улаан тоосго, төмөр торх гэх мэт сум орон нутагт олдоцтой, хямд материалаар хийгдэх бөгөөд өвлийн хүйтэнд хэвийн ажилладаг юм.
A. Улаан тоосгон задгай бааюу
Бүх төрлийн модны үртсийг нүүрсжүүлэхэд Япон, Солонгосд ашигладаг уламжлалт бааюуны сайжруулсан загвар юм.  8 м3 багтаамжтай нэг бааюунаас нэг удаад дундажаар 1400 кг жинтэй үртэсний нүүрс гаргаж авна. Үртэсний чийгнээс шалтгаалж пиролизын үргэлжлэх хугацаа 4-9 хоног байна. Ашиглалтын хугацаа 5 жил. Цахилгаан эрчим хүчийг зөвхөн талбайн гэрэлтүүлэгт хэрэглэнэ.
Б. Торхон бааюу
Том тагтай 200 литр багтаамжтай төмөр торхоор хийдэг бааюугаар модны мөчир, үзүүр, тайрдас, уурган зах гэх мэт нойтон, жижиг хаягдал мод нүүрсжүүлэхэд тохиромжтой. Бааюу барих зардал бага, хаана ч барьж, ямар ч улиралд ашиглаж болдог. Нэг удаагийн пиролизын цикл 24 цаг үргэлжлэнэ. Хос торхон бааюунаас нэг циклдээ дундажаар 36 кг хусны нүүрс гарна.
В. Улаан тоосгон битүү бааюу
2м хүртэлх урттай хаягдал мод нүүрсжүүлэхэд Япон, Солонгосд одоо ч ашигладаг уламжлалт бааюуны сайжруулсан загвар юм. Ашиглалтын хугацаа 8 жил. Модны хар тос /давирхай/ хурааж авах боломжтой. Бааюуны пиролизын нэг цикл 12 хоног үргэлжлэх бөгөөд 1000-1200 кг модны нүүрс гаргаж авах боломжтой.
Цахилгаан эрчим хүч шаардлагагүй.
Модны үртэсээ шигшээд 250С халуун хийгээр хатааж шнек  голтой прессны машинаар  1400 кг\cм2 даралтаар шахаж үртэсний брикет  үйлдвэрлэнэ. Дараа нь үртэсний брикетээ улаан тоосгон бааюундд  өрж 500С-д нүүрсжүүлснээр /pyrolysis/ үртэсний брикетнээс дэгдэмхий  бодис /давирхай/ нь ууршин салж 75%-аас дээш цэвэр нүүрстөрөгч агуулсан  сайн чанарын  үртэсний брикетний нүүрс болдог.
ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨСӨЛ
Бид ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдэд газар дээр нь нүүрсжүүлэх бааюу барьж өгч технологио зааж сургаж өгнө. Нүүрсжүүлснээр хаягдал мод, үртэсний овор хэмжээ, жин нь 70-80% багасах бол Бааюун дотор байгаа үртэсний нүүрс нь сийрэг консистенцтэй, 1 м3 нь дундажаар 180 кг жинтэй байдаг. Усаар унтраагаад  гаргаж авсан чийгтэй, халуун нүүрсийг гидравлик прессээр шахахад эзлэхүүн нь 3-4 дахин багасч 1 м3 нь дундажаар 600 кг болж нягтардаг ба преслэгдсэн хэлбэрээ удаан хадгалдаг учир ачих тээвэрлэхэд хялбар, машины даацыг бүрэн ашиглах боломжтой болдог. Мөн хагас боловсруулсан түүхий эдэнд нь нэмүү өртөг шингэдэг. Ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдээс ирэх энэхүү хагас боловсруулсан түүхий эдийг манай компани гэрээгээр байнга худалдан аваад гүйцэд боловсруулж хэрэглэхэд бэлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэгцээнд нийлүүлж байх юм.
Эхний ээлжинд манай компани хамтран ажиллах байгууллага хувь хүмүүст технологио зааж сургах,  хэрэгцээт тоног төхөөрөмж нийлүүлэх хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх ба энэ бүхнийхээ төлбөрийг хагас боловсруулсан түүхий эдээр бартер хийх замаар барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулан хамтран ажиллах төсөл хэрэгжүүлнэ.
        
БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ НАРТ ХЭРЭГЦЭЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД
Хятад улсад үйлдвэрлэсэн GS1500 маркын чавчдасны машин нь 100 мм хүртэл диаметртэй модыг  бутлан нэг цагт 5 м3 чавчдас үйлдвэрлэх хүчин чадалтай. Гадаад оворын хэмжээ: 2520 x 850 x 1500 мм. Жин: 200 кг. 13 морины хүчтэй Honda маркын бензин хөдөлгүүртэй. Чавчигч машины холхивчийг нь Швед улсад, ременийг нь АНУ-д үйлдвэрлэсэн.
Модны чавчдасыг PSW-420 маркын суурин бутлуураар тээрэмдэж үртэс болгоно. PSW-420 бутлуур нь минутанд 2600 эргэлттэй  7,5 квт чадалтай цахилгаан хөдөлгүүртэй, 90*60*8мм хэмжээтэй 4 ширхэг бутлах бултай бөгөөд нэг цагт нэг тонн гаруй 1-2 мм орчим жижиг ширхэгтэй үртэс гаргана.
Хятад улсад үйлдвэрлэсэн Y41-16T гидравлик пресс нь 3 квт цахилгаан хөдөлгүүртэй, 500мм*400 мм талбайтай ган хавтангаар 16 тонн хүчээр шахдаг. Овор хэмжээ:  950мм*680мм*1750мм
Хаягдал модноос чавчдас үйлдвэрлэх GS1500 маркын зөөврийн машин
Модны чавчдас бутлах суурин бутлуур
Үртэсний нүүрс пресслэх шахуурга
МАНАЙ ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛУУД
 
  1. Хаягдалгүй ажилладаг (cleantech) цэвэр технологи ашигладаг.  
  2. Ойн хаягдал модыг хагас боловсруулах технологи нь хямд өртөгтэй, хөрөнгө зардал бага ордог учир ойн мэргэжлийн байгууллагууд эзэмшихэд хялбар
  3. Ойн хаягдлыг аль болох сайн цэвэрлэх эдийн засгийн бодит сонирхол үүснэ
  4. Ой модтой хөдөөгийн сумдад шинээр ажлын байр олноор бий болох нөхцөл бүрдэнэ.
  5. Манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь  дэлхийн зах зээлд тасралтгүй өсч байгаа
  6. Монгол улсад стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл болно. Учир нь:           
          • Ойн модны үйлдвэрлэл нь шинэ түвшинд сэргэн хөгжих таатай эхлэл тавигдана
          • Валютын шинэ эх үүсвэр бий болно
          • Ойн цэвэрлэгээнд зарцуулах улсын төсөв хэмнэгдэнэ
          • Байгалийнхаа жамаар ойн нөөц нэмэгдэнэ
          • Хулгайн мод бэлтгэл тодорхой хэмжээгээр буурна
          • Өндөр хөгжилтэй орнууд идэвхижүүлсэн нүүрсийг стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүнд тооцдог
         
MCPT ХХК
БИДНИЙ ЗОРИЛГО

Цаашдаа орон нутгийн хүмүүс, ААН,  байгууллагуудаар ой цэвэрлүүлж ойн хаягдлыг газар дээр нь анхан шатны  боловсруулалт хийлгэн хагас боловсруулсан түүхий эдийг нь худалдан авч  эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадад худалдан борлуулах ажлыг  зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа базаагаад байна.
ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг
13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө,  Солонго-49 оффис төв
4 давхар, 404 тоот, Ш/х – 527, Улаанбаатар – 23
Факс : +976-70002777
Вебсайт : http://www.mongoliancharcoal.mn
E-mail : sales@mongoliancharcoal.mn
FOLLOW US / БИДНИЙГ ДАГААРАЙ
Back to content