Монгол шорлогны нүүрс - Нүүр хуудас
MCPT ХХК
Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны компани
×
НҮҮР ХУУДАС
ҮНДСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ
ТУСЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
ЗУРАГ ВИДЕО ЦОМОГ
×
НҮҮР ХУУДАС
ҮНДСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ
ТУСЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
ЗУРАГ ВИДЕО ЦОМОГ
Go to content
КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА
МСРТ ХХК нь 2009 оноос эхлэн ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал модыг үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болгон ашиглаж модны нүүрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд дотоод зах зээлийн дийлэнхи хувийг хангадаг.
Ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн ойн цэвэрлэгээгээр бэлдсэн хаягдал мод болон мод зүсэх, боловсруулах үйлдвэрүүдээс гардаг чавчдас, зоргодос, үртэс зэрэгийг нүүрсжүүлэх \пиролиз\ аргаар хагас боловсруулсан түүхий эд бэлтгүүлж худалдаж аваад бүрэн боловсруулж шорлогны түлш үйлдвэрлэж байна. Цаашид идэвхижүүлсэн нүүрс, био нүүрс, тусгай нүүрс зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан дотоодын хэрэгцээнд нийлүүлэх болон гадаад орнуудад экспортлох үндсэн зорилготой.
Kрон нутгийн хүмүүс, ААН, байгууллагуудаар ой цэвэрлүүлж ойн хаягдлыг газар дээр нь анхан шатны боловсруулалт хийлгэн хагас боловсруулсан түүхий эдийг нь худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадад худалдан борлуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа базаагаад байна. Ингэснээр нөхөн сэргээгдэх хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж хөдөө орон нутагт ажлын байр олноор бий болгох, иргэдийг нэмэлт орлоготой болгох, цэвэрлэсэн ой нь өөрөө өөрийгөө нөхөн сэргээх нөхцөл бүрдүүлэх юм. Ой модыг цэвэрлэж арчилснаар өөрөө өөрийгөө нөхөн сэргээх үйл явц 30 гаруй хувиар нэмэгддэг гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг.
Шорлогны нүүрсний үйлдвэрлэл явуулахад хамгийн хүндрэлтэй асуудлын нэг нь түүхий эдээ бэлтгэх явдал байдаг. Гэтэл үндсэн түүхий эд болох ойн хаягдал маань үнэгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд хэвтэж байдаг. Ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүд ойг цэвэрлэж арчлах үүрэгтэй байдаг ч цэвэрлэсэн хаягдлаа хаашаа хийхээ мэддэггүй. Анхан шатны боловсруулалт хийж пресслэн тээвэрлэхгүй бол ямар ч ашиг гарахгүй учир тэнд нь хаяхаас өөр аргагүй болдог.
Харин бид эдгээр ойн мэргэжлийн байгууллагууд, нөхөрлөлүүдтэй хамтран, харилцан ашигтай ажиллах схемийг санал болгоод эхнээсээ Завхан, Хөвсгөл, Булган, Дорнод аймгуудын ААН-үүдтэй гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа юм. Ингэхдээ Байгаль Орчин, Аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хүнсний Яам, Ойн Судалгаа Хөгжлийн Төв зэрэг Төрийн ба Төрийн бус байгууллагууд, Нийгэмлэг, Холбоод, гадаад дотоодын төслүүдтэй нягт хамтран ажиллана.
"Эм-Си-Пи-Ти" КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН БАЙР
МАНАЙ БОРЛУУЛАГЧ ТҮНШҮҮД
ҮНДСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ
Бид одоогийн байдлаар модны хаягдлыг боловсруулж нүүрсжүүлэх уламжлалт аргыг хамгийн сүүлийн үеийн технологитой хослуулан БНСУ-ын техник, технологиор дараах үндсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Шорлогны нүүрс (Barbecue charcoal briquette)
Үртэсэн шорлогны брикетэн түлш (Sawdust briquette charcoal)
Манай үйлдвэрлэсэн Barbecue charcoal briquette нь АНУ-ын алдарт ‘Kingsford original’ брэнд бүтээгдэхүүнтэй адилхан үнэргүй /odorless/, хиншүү, тортоггүй /smokeless/, хоргүй /harmless/ үзүүлэлттэй бөгөөд лабораторын шинжилгээгээр илчлэг, чийгшил зэрэг зарим үзүүлэлтээрээ илүү байгаа нь батлагдсан.
Бид чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр дотоодынхоо зах зээлийг бүрэн хангахаас гадна айл өрх бүрийг шорлогны зуухтай болгох зорилт тавин ажиллаж байна. Өөрсдөө цайрдсан төмрийн листээр угсардаг шорлогны зуух, шор төмрийг үйлдвэрлэж хэрэглэгчиддээ урамшуулал болгон үнэгүй тарааж өгдөг.
ДЭЛГЭРЭНГҮЙ ...
ТУСЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ
Бид шорлогны нүүрс үйлдвэрлэхээс гадна дараах туслах үйлдвэрлэлийг эрхлэхээр төлөвлөж байна.
Сав баглаа боодол, хайрцагны үйлдвэр. Бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ савлахад хамгийн их хүндрэл үүсч байдаг. Иймд бид өөрсдийн сав баглааны үйлдвэртэй болохоор төлөвлөж байна. Энэ үйлдвэр маань гофрокартон, гофроцаас-аар уут сав, хайрцаг үйлдвэрлэх, дээр нь хэвлэлт хийх боломжтой тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн авсаархан цех байх юм.
Вент фасадын материалын үйлдвэр. Орчин үед барилгын гадна фасадны ажилд вент фасад технологи хүч түрэн орж ирж байгаа билээ. Чулуун фасад, шал, чулууны ажил олон жил хийж ирсэн туршлага дээрээ тулгуурлан энэхүү технологийг эзэмшиж чанар өнгө үзэмжтэй фасад хийхээр зорин ажиллаж байна.
Өвлийн хүлэмж үйлдвэрлэх, тоног төхөөрөмж нийлүүлэх. Өвлийн хүлэмж барих технологи, тоног төхөөрөмжийг судалсны үндсэн дээр хүлэмжийн зураг төсөл гаргахаас эхлэн материал, тоног төхөөрөмжийг нь оруулж ирж худалдах, суурилуулах зэргээр түлхүүр гардуулах нөхцлөөр барьж өгөх төлөвлөгөөтэй байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ...
Таны нэр
Таны e-mail
КОМПАНИЙН БАЙРШИЛ
MCPT ХХК
БИДНИЙ ЗОРИЛГО
Цаашдаа орон нутгийн хүмүүс, ААН, байгууллагуудаар ой цэвэрлүүлж ойн хаягдлыг газар дээр нь анхан шатны боловсруулалт хийлгэн хагас боловсруулсан түүхий эдийг нь худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадад худалдан борлуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлаа базаагаад байна.
ВЕБСАЙТ
Нүүр хуудас
Үндсэн үйлдвэрлэл
Туслах үйлдвэрлэл
Зураг, видео цомог
Хайлт
ХОЛБОО БАРИХ
Монгол улс, Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг
13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Солонго-49 оффис төв
4 давхар, 404 тоот, Ш/х – 527, Улаанбаатар – 23
Факс : +976-70002777
Вебсайт : http://www.mongoliancharcoal.mn
E-mail : sales@mongoliancharcoal.mn
FOLLOW US / БИДНИЙГ ДАГААРАЙ
Back to content
To use this website you must enable JavaScript.