card
story-image

Эрхэм зорилго

Байгаль экологид ээлтэй, хаягдалгүй ажилладаг инновацын өндөр технологиор ойн мэргэжилийн байгууллагууд, нөхөрлөлүүдийн ойн цэвэрлэгээгээр бэлдсэн хэрэгцээний бус мод болон мод зүсэх, боловсруулах үйлдвэрүүдээс гардаг чавчдас, зоргодос, үртэс зэргийг бүрэн боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортлодог боловсруулах үйлдвэрүүдийг Монгол улсад хөгжүүлэх замаар улсын ойн нөөцийг нэмэгдүүлэх болон ойн нөхөн сэргэлтийн процессыг эдийн засгийн аргаар хангана.

story-image

Алсын хараа

  • Монгол улс хатуу валютын орлогын нөхөн сэргээгддэг том эх үүсвэртэй болох

Ойн цэвэрлэгээгээр гардаг хэрэгцээний бус модны нөөц бол тасралтгүй нөхөн сэргээгддэг нөөц юм. Энэ нөөцийн 30%-ийг ашиглаж чадаж байвал Монгол улс жил бүр доод тал нь нэг тэрбум америк долларын экспортын орлого олох боломжтой болно.

  • Цөлжилт, хөрсний элэгдэлтэй тэмцэхэд бодит дэмжлэг болох

Модны нүүрс,  сул идэвхижүүлсэн модны нүүрс (biochar) нь хөрсний бүтцийг сайжруулах, цөлжилтийг зогсоох, дэлхийн дулаарлыг бууруулахад үр дүнтэй “дам бордоо” гэж өндөр хөгжилтэй орнуудад тооцдог. Био нүүрс нь хөрсний хар шороон ялзмагийн бүрэлдэхүүн хэсэг болох органик карбоныг хөрсөнд нэмсэнээр микро организмуудын амьдралыг тэтгэж, хөрсний ашигтай бактер мөөгөнцөрүүд өсч үржих, хөрсний ялзмаг үүсэх таатай орчин бүрдүүлдэг. Био нүүрс нь хөрсний сүвэрхэг чанарыг мянга дахин нэмэгдүүлж ургамлын тэжээлийн бодис ба усны нөөцлүүр болдог.

Нүүрстөрөгч нь хатуу төлөвтэйгээр хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдан үлдэх учир агаар мандалд байх нүүрстөрөгчийн нэгдэлүүд багасч дэлхийн “хүлэмжийн эффект” суларна.

  • Хүчилтөрөгчөөр ханасан цэвэр агаартай байх

Ой мод нь дэлхийн хүчилтөрөгчийн гол “үйлдвэр” болдог. Ойн хаягдалыг идэвхитэй цэвэрлэснээр зулзган мод ургах боломж сайжирч ойн нөөц нь байгалийнхаа жамаар 10 жилд 20% нэмэгддэг зүй тогтолтой.  Залуу ойн сан нэмэгдснээр агаарт ялгаруулах хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ.

  • Ойгоос эх авдаг гол горхины тоо хэмжээ өсссөнөөр ундны болон тариалангийн зориулалттай усны нөөц нэмэгдэх

Ой мод нь хур тунадас болж буусан цэнгэг усны нөөцлүүр ба газрын гадаргын гол горхины эх үүсвэр нь  болдог. Ойн нөөц нэмэгдвэл цэнгэг усны нөөц мөн нэмэгдэнэ. 

  • Газар тариалангийн талбайн үржил шимийг 500-аас дээш жил хадгалах

Био нүүрс нь агаарт ууршихгүй бөгөөд хөрсөнд 500-1000 хүртэлхи жилийн хугацаагаар хөрсөнд хадгалагдаж үржил шимийг нь сайжруулж, ургамал ургахад тустай бичил биетэн бий болгох биологийн үйлчилгээгээ үзүүлсээр байдаг. Био нүүрс цацсан тариалангийн талбай хавар эрт гэсдэг учир тарьсан ургамал нь хурдан соёолдог төдийгүй химийн бордооны хэрэгцээ шаардлага эрс багасдаг онцлогтой.

Энэ зорилтонд хүрэх бүхий л үйл ажиллагааг бид манлайлан удирдаж байх юм. 

Contact Seller