card

Захиралын мэндчилгээ

Манай компанийн  үйл ажиллагаатай танилцан, цахим  хуудсанд  маань зочилж буй таньд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Олон жил хийсэн судалгаа, туршилтын үр дүндээ тулгуурлан ойн цэвэрлэгээгээр гарч байгаа хэрэгцээний бус модыг бүрэн боловсруулж дотоодод импорт орлох, гадаадад экспортлох зорилгоор МСРТ ХХК-ийг 2009 онд байгуулснаас хойш модны нүүрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэгцээнд нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж  шорлог, гриль хийх зориулалттай төрөл бүрийн түлш болон сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн  дотоод зах зээлийн дийлэнхи хувийг хангаж 2018 оноос Зүүн Азийн орнуудад экспортлож эхэлж байна.

Энэ хугацаанд биднийг цаг ямагт дэмжиж, хамтран ажилласан Монголын болон Ази, Европын  ажил хэрэгийн түншүүд, байнгын хэрэглэгчид  та бүхэндээ талархал илэрхийлье.

Та бүхний итгэлийг алдахгүйн төлөө бид улам их хичээн ажиллах болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

                                            Захирал:  Д. Бямбадаш

Захиралын мэндчилгээ
Бизнесийн түүх

Бизнесийн түүх

Ойн цэвэрлэгээнээс гарсан хаягдал модоор нүүрсэн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж экспортлох үйл ажиллагааны хүрээнд компанийн үүсгэн байгуулагчид нь дараах судалгаа ба туршилтын үйл ажиллагааг явуулсан:

1.  Ойн бүх төрөлийн хаягдал модыг нүүрсжүүлэх хялбар, хямд технологийн шйидэлүүдийг олж, үйлдвэрлэлийн туршилт явуулах судалгаа 2002-2015 онд хийсэн. Монгол улсын оюуны өмчөөр бүртгүүлж патент авахаар гурван өргөдөл ОӨУБГ-д өгсөн бөгөөд 2018 оны 5 сард гурван ашигтай загварын эзэмшигч болсон.

2.  Идэвхижүүлсэн нүүрс үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологийн судалгаа 2011-2018 онд хийсэн

3.  Түүхий эдийн дотоод нөөц, бололцооны судалгааг Монгол улсын БОЯам, Ойн судалгаа хөгжилийн төв, ТИС зэрэг байгууллагуудын хийсэн судалгааны тайлан, мэдээ, статистикийн баримтуудыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Мөн ОХУ-ын Иркутск муж, Буриад улсын мод бэлтгэлийн 56 компанийг оролцуулан 2012-2015 онд Төв Сибирийн мод бэлтгэлийн аж ахуйнуудаас нийлүүлж болох түүхий эдийн судалгаа хийж туршилтын үйлдвэрлэл ба импорт хийсэн нь сайн үр дүнтэй болов.

4.  Экспортын зах зээлийн маркетингийн судалгааг ЕХ, АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Австрали улсуудын засгийн газрын байгууллагууд болон эдгээр улсуудын маркетингийн судалгааны байгууллагуудын бэлтгэсэн экспортын удирдамж, гарын авлага, тайлан болон НҮБ-ын байгууллагуудын мэдээ тайлан зэрэгийг ашиглан  2008-2017 онд хийсэн.

Одоо тус компани нь шорлогны төрөл бүрийн түлшний импортын дийлэнхи хэсгийг орлож байгаа ба модны нүүрс ба үртэс найрлаганд нь орсон сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж  жижиглэн борлуулалтын өөрийн цэгүүдээрээ дамжуулан  Сонгинохайрхан дүүргийн гэр хороололын иргэдийн хэрэгцээнд нийлүүлж байна.

үйлдвэрүүдийг Монгол улсад хөгжүүлэх замаар улсын ойн нөөцийг нэмэгдүүлэх болон ойн нөхөн сэргэлтийн процессыг эдийн засгийн аргаар хангана.

Компанийн танилцуулга

Ойн цэвэрлэгээгээр гарч байгаа хэрэгцээний бус мод болон мод зүсэх, боловсруулах үйлдвэрүүдийн үртэс, зоргодсыг бүрэн боловсруулж дотоодод импорт орлох, гадаадад экспортлох зорилгоор МСРТ ХХК нь 2009 онд байгуулагдснаасаа хойш модны нүүрсэн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэгцээнд нийлүүлэх чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Манай үйлдвэрлэл нь Төрөөс ойн талаар баримтлах бодлого, Монгол улсын Ногоон хөгжилийн бодлого, Засгийн газрын 30-р тогтоолоор баталсан “Ойн цэвэрлэгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд шууд хамаарах бөгөөд ойн цэвэрлэгээгээр гарах бүх төрөлийн хэрэгцээний бус модыг хоёр шатлалтайгаар боловсруулж импорт орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд энэ чиглэлээрээ БОАЖЯ-ны Ойн Судалгаа Хөгжлийн Төв, ойн мэргэжилийн байгууллагууд, нөхөрлөлүүдтэй нягт хамтран ажилладаг. 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон борлуулалтыг гардан явуулах компанийн удирдах бүрэлдэхүүн нь 6 хүнээс бүрддэг бөгөөд Монгол улсад экологид ээлтэй, экспортын баримжаатай ойн боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 12-16 жил тасралтгүй ажиллаж байгаа хүмүүс юм.

МСРТ ХХК нь Германы GIZ, Японы JICA, JETRO зэрэг гадаадын засгийн газрын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Манай компани нь:

  • МҮХАҮТ,
  • Японы Japan Charcoal Promotion Association,
  • Монгол-Японы Бизнес Зөвлөл,
  • JETRO
  • Монгол-Германы Бизнес Эрхлэгчдийн Холбоо,
  • Монголыг Шахмал Түлш Үйлдвэрлэгчдийн Нэгдэл

зэрэг байгууллагын гишүүн юм.

Компанийн танилцуулга

Contact Seller