MCPT ХХК-ийн шорлогны түлш

ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Монгол Улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шатны хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулав.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа болно.
Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээ худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.
ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХӨНГӨЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ СИСТЕМ
Европын Холбоо жижиг, эмзэг эдийн засагтай, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын худалдаанд учирч байгаа бэрхшээлийг онцлон авч үзэж, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг дэмжих чиглэлээр худалдааны бодлого явуулдаг. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд ХЕС-ийн шинэ журмаар ”сайн засаглал, тогтвортой хөгжлийн” болзлыг хангасан эмзэг эдийн засагтай орныг ХЕС-т хамруулж, 7200 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх шинэ хөнгөлөлтийг /GSP+/ бий болгосон.
Тус Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу GSP+-ийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэхүү хөнгөлөлтийг гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр эдэлж байна.
ХЕС-ийн гол шаардлагууд:
- Гарал үүслийн шаардлага
- Шууд тээвэрлэлтийн нөхцлийн шаардлага
Баримт бичгийн Баталгаажуулалт

Import & Export guidebook
JAPAN ElIMINATION OF TARIFF ON IMPORTED GOODS FROM MONGOLIA Татаж авах
JAPAN MONGOLIA PARTNERSHIP Татаж авах
МОНГОЛ ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ Татаж авах
МОНГОЛ ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛ Татаж авах
COMMISSION IMPLEMENTING REGULATION EU 2015-2447 - REX Татаж авах
EU 2006-2008 ORDER Татаж авах
EU GSP HANDBOOK 2013 Татаж авах